ЦЕГ: Алга болсон охины авга ахыг өөр хэргээр шалгаж байгаа

Өнөөдөр ЦЕГ-аас өнгөрсөн сарын 2-ны өдөр ор сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгтэй холбоотой мэдээлэл өглөө. Охиныг одоо хүртэл олоогүй, сураг гаргаагүй байгаа бөгөөд авга ахыг нь шалгаж байгаа тухай мэдээлэл гарах болсон юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Охины авга ахыг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ охин алга болохоос өмнө бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгаж, цагдан хорьж байсан тухай Замын-Үүдээс мэдээлсэн.

Эрлийн ажиллагаа одоо ч үргэлжилж, ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна” гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ