БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд


БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэдийн анхааралд:
МонголУлсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэдийг хүлээн авагч Улсын тавьсан шаардлагын дагуу (хоёр улсын хооронд байгуулсан ХОСБ) эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн иргэдийг явуулдаг билээ.
#e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/38253">Энэ онд эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр тэнцээгүй иргэд дунд Сүрьеэ өвчтэй 4, Тэмбүүгийн халдвартай 1 иргэн илэрч нутаг буцаагдсан нь урьд онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт болжээ.
БНСУ дахь Ёжү сургалтын төв болон Шинчон Ёнсей эмнэлгийн байгууллага нь 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр очих иргэдийг Сүрьеэ, БЗХӨ /тэмбүү/ өвчнөөр өвдөж байсан болон өвчилж эдгэрсэн гэсэн эрүүл мэндийн тодорхойлолттой иргэдийг хүлээн авахгүйгээр нутаг буцаахыг анхааруулжээ. Тиймээс 2018 ондБНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэд хувийн сахилга бат, ариун цэвэрт онцгой анхаарч дээрх өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ үү.
Эх сурвалж: АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ