Хөнгөлөлттэй эмийг маргаашаас эхлэн өдөр бүр худалдаалах шийдвэр гаргажээ


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ.
Тэгвэл маргаашнаас /2017.12.21/-ээс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалах шийдвэр гаргажээ. Ингэснээр иргэдийг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэгийг болиулж байна.
Энэ талаар холбогдох албаныхан маргааш 10.30-11.00 цагийн хооронд ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийхээр товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ