Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

Өнөөдөр УИХ дахь Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо тус тус хуралдаж нийт арван асууудлыг хэлэлцсэн билээ. Яг одоо Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилохыг байнгын хорооны хуралдаанаас дэмжсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ