Торгоны замын шилдэг дизайнераар С.Ариунаа сүри тодорлоо

Монголын Загварын ертөнцийг өнгөлж яваа авьяаслаг загвар зохион бүтээгч С.Ариунаа СүриБНХАУ-д зохион байгуулагдсан“Silk Road Fashion Week” загварын долоо хоногийн шилдэг дизайнераар өргөмжлөгджээ. Мөн тэр торгоны замын түүхэнд том гавьяа байгуулсан LEI хатны нэрээр нэрлэсэн “GOlDEN LEI AWARD” шагналын эзнээр тодорсон аж.

С.Ариунаа Сүри нь өөрийн баг бүрэлдэхүүний хамт байгалийн гаралтай түүхий эд, боловсруулалтыг ашиглаж, жинхэнэ инновацийн бүтээлийг“Silk Road Fashion Week”-ийн тайзнаа амилуулсан байна. С.Ариунаа нь ХБНГУ-д загварын чиглэлээр сургууль төгсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ