ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана


09.00
- ХУД-ийн Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг 63-р тусгай сургууль Германы хөрөнгө оруулалтаар 'Мини театр'-ыг байгуулжээ. Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдэд хөгжмийн боловсрол олгох театрын нээлт болно.
09.30
- НИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ А танхимд хуралдана. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэнэ.
- Согтуугаар машин жолоодож яваад хаваржаандаа байсан айлын гэр дайрч, хоёр хүний амь нас /нэг нь 5 настай хүүхэд/ хохироосон н.Рэгзэндоржид холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Шүүхэд болно. Хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд болсон бөгөөд шүүх хурал нь 3 удаа хойшилжээ.
13.00
- БХБЯ-ны Хурлын танхимд Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн барилга угсралтын ажлын олон улсын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах нээлтийн ёслол болно.
14.00
- Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон тухайн салбарт 2018 онд хийж хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын талаар Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Стандартын үндэсний зөвлөл, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Гандигийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийн ард байрлах PRO ONE төвийн 1205 тоотод болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ