О.Нандинцэцэг нийслэлийн манлайлагч хүүхэд боллоо

Монгол 3-р сургууль дээр нийслэлийн шилдэг манлайлагч, тамирчин хүүхдүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтанд дүүргээсээ шалгарсан 44 хүүхэд нийслэлийн шилдэгт нэр дэвшиж, өрсөлдсөн юм.

Сүхбаатар дүүрэгтээ шалгарч нийслэлийн шилдэгт нэр дэвшсэн хүүхдүүдээс 2 номинацийн тэргүүн байрыг эзэлж, өргөмжлөл, алтан медалийн эздээр тодорлоо.

Нийслэлийн шилдэг тамирчин хүүхдээр Ц.Энхчимэг шалгарлаа. Тэрээр дүүргийн төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуульд сурдаг бөгөөд өнөөдөр гадаад улсад тэмцээний бэлтгэлдээ гарсан тул түүний аав шагналыг нь хүлээн авлаа.

Мөн 3-р сургуулийн сурагч О.Нандинцэцэг нийслэлийн шилдэг манлайлагч хүүхэд боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ