Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг удахгүй зарлана

Эрүүл мэндийн даатгалаас зарим эмийг 80 хувь хүртэл хөнгөлдөг байна. Иргэд нэг жоронд өндөр үнэтэй эм хэд хэдээр нь бичүүлж нөөцлөн, замбараагүй хэрэглэж байгааг албаныхан анхаарууллаа.

Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтын тухайд ажлын хэсгээс удахгүй нээлттэй зарлана гэв. Тэр үед ямар эмийг хэдэн хувийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгохыг тодорхой болгох юм байна.

Хүн ам төвлөрсөн буюу I зэрэглэлийн эмийн сан байрлах боломжтой Багшийн дээдийн ойролцоо ажиллах гурван эмийн сангаар ороход нэг нь хөнгөлөлттэй эм олгох эрхтэй эмийн сан байв. Гэхдээ тус эмийн сан хөнгөлөлттэй олгох эмнүүдээ арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд өгч дууссан тул ирэх оны нэгдүгээр сард санхүүжилт орсны дараа эм олгож эхэлнэ хэмээж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ