Хан-Уул дүүрэг МҮХАҮТ-тай хамтрах санамж бичиг байгуулав

Талууд дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болох хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээлд гаргахад хамтын ажиллагааг чиглүүлэх нь хамтран ажиллах санамж бичгийн зорилго оршино.

Санамж бичигт Танхимын дарга М.Оюунчимэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан нар гарын үсэг зурлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ