1000 хүүхдэд бэлэг гардуулав


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Шинэ жилийн баярыг тохиолдуулан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ үеэр дүүргийн удирдлагууд 0-12 насны хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой тэдгээр хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулсан юм. Мөн хүүхэд, багачуудад Улсын Драмын Эрдмийн Театрын ‘’Алтан түлхүүр’’ хүүхдийн жүжгээр бэлэг барилаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ