Зөөлөн цасан шуурга шуурна


Цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 13-15 градус хүйтэн байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ