Сураггүй болсон иргэнийг олжээ


Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Төмөрт гэдэг газар өвөлжиж байсан тус багийн харьяат иргэн Г уржигдар сураггүй алга болжээ.
Дүү нь түүнийг 5 настай хүүхдийн хамт үлдээгээд малаа хариулаад 17.00 цагийн орчимд ирэхэд гэртээ байгаагүй аж. Улмаар аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдэж, эрэн хайх ажиллагаа 20.56 цагаас эхэлсэн байна.
Эрлийн багийг тус сумын Засаг дарга ахалж, 15 хүн 3 авто машинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр 06.00 цагийн орчимд намаржааных нь амбаараас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Иргэн Г нь сэтгэцийн эмгэгтэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ