Гарын илбэ

Октавио Окампо бол Мексикийн сюрреалист зураач бөгөөд илбийн гэлтэй зураг зурдаг юм. Тэрээр 1943 онд Мексикийн Селая хотод төржээ. Мехико хотын уран зургийн академи дүүргэснээр, өөрийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж эхэлсэн бөгөөд анхны үзэсгэлэн нь 1976 онд зохиогджээ.

Түүний зурдаг гол арга нь метамормын арга юм. Тэрээр зургийн хэсгүүдийг давхарлан, нэгтгэх онцгой техник хэрэглэдэг байна. Түүний зургуудыг удтал харж, ямар нэг үл ажиглагдам далд зүйлийг байнга олжхарж болох юм.

Октавиогийн зургууд янз бүрийн музей болон цуглуулгад байдаг. Тэрээр захиалгаар ч байнга зурдаг аж. Тэр олон нэр цуутай хүмүүстэй хамтран ажилладаг бөгөөд Шерийн нэг цомгийн хавтасыг хийжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ