3000 жилийн өмнө Египетчүүд 30 насладаггүй байжээ


- Хүний бүх судсыг залгавал дэлхийн экваторыг хоёр дахин орооно.
- Хүний биеийн дулааны 80% нь толгойноос ялгардаг байна.
- Шинэ үзэг авсан хүмүүсийн 97% нь хамгийн түрүүнд өөрийнхөө нэрийг бичдэг гэнэ.
- Дэлхийд байсан амьд биетийн 99% нь мөхжээ.
- 100 жилийн өмнө Оросын Самар губернид архидан согтуурч үхсэн хүнийг оршуулдаггүй заншилтай байж. Ийм хүмүүсийг голд хаях юмуу ойд булдаг байсан гэнэ. Архичин хүнийг оршуулах нь христийн шашны зан заншлаар ургац алдах юмуу ган гачиг болоход хүргэдэг хэмээн үздэг байжээ.
- 2002 он нь Дэлхийд бүртгэгдсэн хамгийн өндөр болон хамгийн бага температурын амжилтыг нэг жилд эвдсэн анхны жил байжээ.
- 3000 жилийн өмнө египетчүүдийн ихээхэн хэсэг нь 30 нас насладаггүй байсан байна.
- Хүний зүрх нэг жилд 36800000 удаа цохилдог аж.
- Зүрх-судасны системийн идэвхижил 18 цаг гэхэд дээд цэгтээ, 3-4 цагт доод цэгтээ хүрдэг байна.
- Телефон утас бүтээсэн Александр Грэхем Белл өөрийн ээж болон эхнэр рүү нэг ч удаа утасдаж байгаагүй гэнэ. Учир нь тэддүлий хүмүүс байжээ.
- Америкийн Пит Руфф гэдэг хүн өөрийн толгой дээр байгаа алимыг бумерангаар онож унагадаг байна.
- Америкийн шүдний эмч нар шүдний бүрээс, холбоос, чигжээсболон шүдний протез хийхэд жилд 13 орчим тонн алт хэрэглэдэг байна.
- Хүн амьдралдаа дунджаар 100,000 километр явган явдагийг Английн статистикийн мэргэжилтнүүд тооцоолжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ