Тамирчдыг мөнгөн шагналаар урамшуулжээ

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 87-р тогтоолоор батлагдсан “Улс, олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгох журам”-ыг үндэслэн аймгийн Засаг даргын А/619 захирамжийн дагуу тамирчдад мөнгөн шагнал гардуулсан байна.

Уг ёслолын үйл ажиллагаанд тус аймгийн харъяат аймаг, улсынхаа нэрийг тив дэлхий, олон улсад мандуулсан тамирчид, дасгалжуулагч багш нар оролцжээ. 2017 онд Булган аймгийн баг, тамирчид тив дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд 50 удаа амжилттайоролцож, алтан медаль 55, мөнгөн медаль 45, хүрэл медаль 53, нийт 153 медальтайгаар шинэ оноо угтаж байгаа аж.

Булган аймгийн удирдлагууд үндэсний бөх, сур, шатар, цана, бокс, пауэрлифтинг, бодибилдинг, сагс, гандболл зэрэг олон төрлийн спортын баг, дасгалжуулагч, тамирчдад нийт 15,910,000 төгрөгийн урамшууллыг олгож, амжилт хүссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ