"Нарантуул зах"-ын цахилгаан барааны лангуу шатжээ

Нарантуул захын хашаанд өнөөдөр гал гарсан тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газраас тодрууллаа.

"Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно цахилгаан барааны лангуу шатсан дуудлага 12:53 цагт ирсэн.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажиллаж байна" гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ