Өвөрмонголчууд Б.Лхагвасүрэнд 55 сая төгрөг цуглуулжээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон тул эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа билээ. Тэгвэл өвөрмонголчууд өөрсдийн санаачлагаар аян зохион байгуулж, зургаан хоногийн дотор 150,520 юань буюу 55 орчим сая төгрөгийг цуглуулжээ. Түүний эмчилгээнд зориулж иргэд өөрсдийн сайн дураараа ийнхүү аяныг зохион байгуулсан байна.

Олон сайхан бүтээлээрээ монголчуудын оюуныг тэлсэн Б.Лхагвасүрэнд төр тусламжийн гараа сунгаж, Засгийн газрын нөөц сангаас 10 сая төгрөг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яамнаас таван сая төгрөг тус тус гаргахаар болсон.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ирэх оны нэгдүгээр сард БНСУ-д хагалгаанд орохоор төлөвлөсөн байгаа аж. Түүний бие чилээрхэж, БНСУ-д шинжилгээнд хамрагдсанаар хорт хавдартай гэдгээ оношлуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ