Ховд аймгийн Засаг даргыг үргэлжлүүлэн ажиллуулна


Ховд аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж ИТХ-ын дарга, Засаг дарга нараа огцруулсан юм. Ингээд хуулийн дагуу Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналыг хянаж үзээд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах шаардлагагүй гэж үзэн үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна. Учир нь Засаг даргыг огцруулахтай холбоотой асуудал анхан шатны шүүхэд очсон тул шүүхийн шийдвэр эцэслэн гартал аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн ажээ.
Ховд аймгийн удирдлагууд огцорсноор тус аймагт төрийн ажил гацаанд ороод байгаа аж. Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан энэ сарын 22-нд үргэлжлүүлэн хуралдаж ИТХ-ын даргаар Б.Амгаланбадрахыг сонгосон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ