2017 оны хамгийн шилдэг зургууд

Гэрэл зургийн “Getty Images” агентлаг 2017 оны хамгийн шилдэг зургуудыг нийтэлжээ. Улс төрийн чухал үйл явдал, уралдаан тэмцээний эгзэгтэй мөч, жирийн хүмүүсийн амьдралын агшин кадрт орсон байна.

Тавдугаар сарын 9, Канн, Франц
Дуучин Рианна Каннын 70 дахь кино наадам дээр “Окча” киноны анхны гаралтын өмнө.

Тавдугаар сарын 17, Вашингтон, АНУ
Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай гар барин мэндчилж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэрэл зураг.Америкийн ерөнхийлөгч Оросын тусгай албадтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр энэ зургийг тавьжээ.

Хоёрдугаар сарын 8, Арлингтон, Техас муж улс, АНУ
Мэргэжлийн бух унаач Марко Антонио Эгучи гараанаас гарах үедээ унаж байгаа нь.

Дөрөвдүгээр сарын 6. Ливерпуль, Англи
Морин уралдаан сонирхогч бүсгүйчүүд Үндэсний «Рендокс Хелс» их наадмын үед. Морин тойруулга дахь гурван өдрийн арга хэмжээ морины уралдаанаар төдийгүй, бүсгүйчүүдийн чамин гоёлоор хоногшиж үлддэг.

Нэгдүгээр сарын 25. Ирак
Гал сөнөөгчид нефтийн цооногт гарсан түймрийг унтараах хооронд амарч байгаа нь. Террорын “Исламын улс” бүлэглийнхэн ухрах үед энэ түймрийг тавьжээ.

Арваннэгдүгээр сарын 10. Рио-де-Жанейро, Бразил
Бразилын нэг нутгийн жаал хүү гэр бүлийнхнийхээ үдийн хоолонд нэмэр болгохоор шалбааг дундаас мэлхий барьж буй нь.

Хоёрдугаар сарын 25. Лахти, Финланд
Америкийн тамирчин Кевин Бикнер трамплинаас цанаар үсрэх тэмцээний шувтаргад.

Тавдугаар сарын 16, Сидней, Австрали
Зурагчин “Mercedes-Benz Fashion Week” тэмцээний үеэр авсан хоёр зургийг нийлүүлжээ.

Долдугаар сарын 20. Газын зурвас, Палестин
Зэвсэглэсэн хүмүүсийн дунд зогсож буй жаал хүү Газын зурвасыг хянадаг палестины ХАМАС хөдөлгөөний далбаа барьжээ.

Тавдугаар сарын 21, Баку, Азербайжан
Алжир, Туркийн волейболын багийнхны хүрэл медалийн төлөө тэмцээний агшин.

Наймдугаар сарын 10. Эдинбург, Шотланд
“Туту” хамтлагийн бүжигчид “Хунт нуур” бүжгийн жүжиг тоглож байгаа нь. Энэ тоглолтыг үзүүлсэн их наадам сонгодог үзүүлбэрээрээ алдартай юм.

Аравдугаар сарын 1. Минаса, Турк
Персеидийн солирын бороо бол Туркийн оршин суугчдын ажигласан туйлын ховор үзэгдэл юм.

Арваннэгдүгээр 11. Стамбул, Турк
Стамбул хотын соёлын төвийн эзэд байншингийн дээвэрт өглөөний цайгаа ууж байгаа нь.

Нэгдүгээр сарын 16, Лос-Анжелес, АНУ
Америкийн “Оклахома-Сити Тандер” багийн сагсан бөмбөгчин Расселл Уэстбрук “Лос-Анжелес Клипперс” багийн эсрэг тоглож байгаа агшин.

Наймдугаар сарын 30. Валенси, Испани
Жил тутмын “улаан лоолийн”La Tomatina их наадамд оролцогчид.

Есдүгээр сарын 3. Толиара, Мадагаскар
Мадагаскарын наран шарлагын газарт тавьсан загасчдын модон завиуд.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ