ХСҮТ компьютер томографийн аппараттай боллоо

Хавдар судлалын үндэсний төв өнөөдөр /2017.12.27/ компьютер томографийн аппарат ашиглалтад орууллаа. Ингэснээр өвчтөн өөр эмнэлэгт оношлогоонд орно гэж санаа зовохгүй, цаг алдахгүй болж байна.

Компьютер томографийн аппарат нь 2017 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд нарийн хэмжээсээр аливаа өвчнийг оношлох боломжтой гэнэ. Хавдар судлалын үндэсний төв энэ аппаратыг хоёр жил хөөцөлдөн байж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтаар 2 тэрбум 200 сая төгрөгөөр авсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ