Орон байрны галын аюулаас сэрэмжлүүлэв

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 14, аврах ажиллагааны хоёр дуудлагатай хоносон байна. Сүүлийн өдрүүдэд иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны нэгдүгээр орцны айлд тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнхүрэлцэн очиход тагтан дээр эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт хөгжлийн бэрхшээлтэй 16 настай, эрэгтэй угаартаж ухаангүй байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТТ эмчид хүлээлгэн өгсөн байна. Галын улмаас утаажилтын бүсээс 16 иргэнийг аюулгүй газарт гаргаж угаартахаас урьдчилан сэргийлж ажилласан.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн 1-70 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй байшин, эд хогшил шатажшатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 33 настай, эрэгтэйннүүрний хэсэг,иргэн 26 настай, эрэгтэйн хоёр хөлний тавхай хэсэг түлэгдсэн байсныг эмчид хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн Налайх дүүргийн гуравдугаар хороо, Дэнжийн15-ийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээрГал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 10х12 хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт 59 настай, эрэгтэй өртөж нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ