Орхон аймгийн агаарын бохирдол ихэсчээ


Орхон аймгийн агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа хүхэрлэг хийн агууламж 2017 оны эхний арваннэгдүгээр сарын дунджаар 2016 онтой харьцуулахад 0,002 мг,куб, азотын давхар ислийн агууламж 0,001 мг, кубээр өссөн байна. Харин том ширхэглэг тоос бол 0,010 мг, кубээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь өмнөх жилүүдэд агаарын бохирдол, утааг бууруулах олон ажлыг хийсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна.
Орхон аймаг хүн ам шигүү суурьшил, авто машин ихэссэнтэй холбоотойгоор агаарын бохирдол ихэссээр байгаа. Гэр хорооллын ал өрхүүдийн галлагаатай холбоотойгоор Эрдэнэт хотын төв хэсгээр утаа маш их хэмжээгээр сууж, агаарын бохирдол өссөөр байна. Бид Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргаас тодруулахад “Энэ жилийн хувьд халдаг шал, клейн көүлд шингэнийг туршиж байна” гэлээ.
2016 онд Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, Баян-Өндөр сум хамтран агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулан дөрвөн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 1508 ширхэг зуухыг гэр хорооллын айл өрхөд 70 хувийнхөнгөлөлтөөр олгосон,хоёр тарифт тоолуур 1053 ширхэг тоолуурыг дөрвөн багийн иргэдэд олгож суурилуулалтын ажил гүйцэтгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ