Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: ГССҮТөв Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулах арга хэмжээ ГССҮТөвийн B1 давхарт болно.

10:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна. (2 давхрын 204 тоот)

10:00 цагт: Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагаа Корперайт Конвеншн Центр-т болно

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оролцож үг хэлнэ.

10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно. Хангарди ордонд

10:30 цагт: “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН” сэдэвт уулзалт, ярилцлага Монголын Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний танхимд болно. Илтгэгч: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн шагналт О.Батсайхан

11:00 цагт: Баянгол дүүрэгт 100 өвлийн өвгөний парад болно. Утас: 99264035

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Шинэ жилийн баярын зохион байгуулалтын талаар хэвэлэлийн хуралтай.

12:00 цагт: Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн хурал зохион байгуулна.

12:00 цагт: Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөрвөн сар 40,000 багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Хаана: Live conference center-т

13:30 цагт: Есөн хөлт тугийн танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга дипломатчдад Дипломат дээд цол гардуулна.

14:00 цагт:Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 106 жил тохиож байгаатай холбогдуулан “ Тусгаар тогтнол өв соёл “ сэдэвт оюутан залуучуудад зориулсан лекц ярилцлагаСТӨ-нд зохион байгуулагдана. Голлох илтгэгчээрГандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламГавж Д.Чойжамц хамтран илтгэгчээр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн профессор О. Батсайхан болон эрдэмтэн судлаачид, Дээдэс лам хуврагууд оролцоно.

15:00 цагт:Блью скай зочид буудлын Топаз танхимд ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЭСРЭГ ЛЕДВИР ЭМИЙГ үнэ төлбөргүй болгож байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ