“ЖИ ТАЙМ”-ын хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ

Казакстаны ядуурлыг бууруулах төсөл нэрийдлээр иргэдийг залилсан “Жи тайм корпорейшн” ХХК сүлжээний бизнесийг Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болохгэсэн олон хүнийг залилж эд хөрөнгө, сэтгэл санааны гүн хохиролд учруулсан тус компанийг үүсгэн байгуулагч Маженов Маратыгцагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал иргэн О-г сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэнэ. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад нийт11 мянган хүнээс байцаалт авчээ. Хэргийгирэх оны эхний улиралд прокурорын байгууллагад шилжүүлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ