Өнөөдөр болох үйл явдлын тойм


10.00-17.00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монголын уран зургийн галерей үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
11.40 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд төрийн шагнал гардуулна.
11.40 цагт нийслэлийн Цагдаагийн газрын гурван давхрын танхимд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Холбоо барих утасны дугаар: 99996206.
13.00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөнө.
13.00 цагт ЭМЯ-ны хурлын зааланд Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон, мeдалиар шагнаж урамшуулна. Холбоо барих утас: 99179899, 86885060.
14.00 цагт НЗДТГ-ын А танхимд төрийн одон, мeдаль нийслэлийн харъяат иргэдэд гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаатай.
14.00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ