Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жүжиг тоглогдлоо

Ховд аймгийн ХДТ-т МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Жүгдэрбарамын хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандсан“Заавал эдлэх хайр ” жүжиг найруулагч Б.Отгонхишигийн найруулгаар үзэгчдийн алга ташилт, эмзэглэлийн дор тоглогдож эхэллээ.

Жүжиг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн салбарын дэмжлэгээр бүтээгджээ. Хүхдийн хүчирхийллийн эсрэг аянд МЗЭ-ийн Ховддахь Алтай салбар, аймгийн ХДТ,Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэгджээ.

2017 онд Ховд аймагт таван хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна.

П.Самбалхүндэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ