Хүний ясны тухай сонирхолтой 12 баримт

1. Ясны хатуу чанар нь шохойноос шалтгаалдаг. Насанд хүрсэн хүнд шохой нь араг ясны 70%, настай хүмүүст бараг 85% байдаг аж.

2. Хүний биед яг хичнээн тооны яс байдгийг одоо болтол хэлэх боломжгүй гэнэ.

3. Таван хүн тутмын нэг нь нугалмын тооны зөрүүтэй байдаг байна.

4. Хорин хүн тутмын нэг нь илүү хавиргатай байдаг. Ингэхдээ эрчүүдэд илүү хавирга эмэгтэйчүүдийнхээсгурав дахь олон тохиолддог байна.

5. Нас ахихын хэрээр хүний ясны тоо өөрчлөгддөг. Учир нь зарим яснийлж, нягтширээс үүсгэдэг байна.

6. Дээр дурдсан шалтгаанаар хүнд “200 гаруйхан яс” байдаг гэж нэлээд нэр хүндтэй бүтээлд бичсэн байдаг.

7. Хүний биеийн хамгийн урт яс нь гуяны яс, түүний урт нь хүний өндрийн 27,5% байдаг. Хамгийнбогинохон нь дөрөө яс бөгөөд хэнгэрэгэн хальсны хэлбэлзлийг дотор чихний мэдрэмтхий эсүүдэд дамжуулдаг жижигхэнясны нэг юм. Дөрөө яс ньавианы долгионы даралтыг нэмэгдүүлэн, хөшүүрэг маягаар ажилладаг бөгөөд ердөө 3-4 миллиметр юм.

8. Сарвуу болон тавхайнд бүх ясны бараг тал нь байдаг.

9. Эгэмний яс нь байнга хугардаг ясны тоонд ордог. .

10. Хүний хавирга жилд 5 сая гаруй хөдөлгөөн хийдэг байна.

11. Гуяны яс нь төмөр бетоноос бат бөх.

12. Хүний биеийн хамгийн жижиг яс болох дөш нь дунд чихний хэнхэргийн хөндийд байдаг. Энэ яс ньагаарын авианы долгионыг сонсголын мэдрэмжид “шилжүүлдэг” сонсголын гурван жижиг ясанд хамаардаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ