Автомашины төмөр эд ангид дарагдсан иргэнийг аварчээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас-Өлгий сумын чиглэлд зорчиж явсан “Истана” загварын автомашин, “Ланд крузер-80” загварын автомашинтай мөргөлдсөн осол энэ сарын 27-нд болжээ.

Энэ үеэр нэг иргэн хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газартдээрх дуудлага ирснээр 5 алба хаагч, ажиллаж,иргэн А /73 настай, эрэгтэй/гэсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ