Зарим ШТС-ууд шатахуун борлуулалтдаа хязгаарлалт хийсэн зөрчил илэрчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

“Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс ирүүлсэн “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн ийнхүү ажлын хэсэн гаргажээ.

#3c414e; font-family: arial;">А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийсэн байдалтай байна

Хяналт шалгалтын явцад “Магнай трэйд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийсэн байдалтай байна.

Тухайлбал, “Тэс пэтролиум” ХХК-ийн хувьд нийт 100 салбартайгаас нийслэлд 26, орон нутагт 74 салбар /ШТС/-тай. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26-н салбараас Нарны гүүрний доод талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5 зэрэг 6-н салбартаа А-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа “30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийжээ.

“Сод монгол” ХХК-ийн хувьд “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож байна. Түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100.000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байна.

“Магнай трейд” ХХК 92-р шатахуун түгээх станц нь дизель түлш болон АИ-92 шатахууныг худалдаалахгүй байна. Манай хяналт шалгалтын бүрэлдэхүүн газар дээр танилцсаны дараа дизель түлш болон бензинийг хэвийн худалдаалж эхэллээ. 8-р шатахуун түгээх станц 20.000-30.000 төгрөгийн үнийн дүнгээр хязгаарлалт хийж, дизель түлшийг худалдаалж байна. Тухайн салбар 10,000 тонн дизелийн түлшний нөөцтэй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн болно.14 дүгээр шатахуун түгээх станц дизель түлшийг худалдаалахгүй. Гэрээт байгууллагууддаа “МТ” карт болон талоноор дизель түлш нийлүүлж байгаа” гэсэн тайлбар, тодруулга өгсөн.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын газраас тогтмол нэгтгэн гаргаж тус агентлагт ирүүлдэг. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 1470, А-92 автобензин 1630, дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус жижиглэнгийн үнээр борлогдож байна.

“Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын зарим авто бензин болон дизель түлшний борлуулалтдаа хязгаарлалт хийсэн үйлдлийг нарийвчлан шалгах ажил үргэлжлэн явагдаж байна.

Хэрэглэгч олон нийтэд хандаж газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн мэдээллээр нөөц, нийлүүлэлт хэвийн хэмжээнд байгаа, хяналт шалгалтаар “Петровис” ХХК, “Шунхлай” ХХК-иуд зэрэг томоохон аж ахуй эрхлэгчид ямар нэг хязгаарлалт хийгээгүй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байх тул их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, тайван байж, сонголтоо зөв хийхийг мэдэгдэж байна.

“Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иуд нь “хязгаарлалтыг бүх салбар нэгжээр биш, цөөн тооны салбаруудаар хийсэн” гэсэн мэдээллийг өгч байгаа ч газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн хэмжээ шаардлагатай түвшинд байгаа үед аж ахуй нэгжүүд өөрийн дураар “хязгаарлалт” хийсэн үйлдлийн үндэслэл, шалтгааныг хуульд нийцэж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх юм байна.

ШӨХТГ-аас эдийн засгийн хямралыг даван туулах, эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар холбогдох төрийн байгууллагууд, аж ахуй эрхлэгчид зөвлөмж өгч байгаа аж.

Эх сурвалж: ШӨХТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ