СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машинаа халаах гэж байгаад шатаажээ


Төв аймгийн Баянчандмань суманд хот хооронд байнгын хүн тээвэрлэдэг 58-09 улсын дугаартай "Hyundai Istana" маркийн автомашин шатжээ.
Хүйтний улиралд жолооч нар машинаа халаах гэж гал, цог зэргийг тависнаас болж автомашин нь шатах тохиолдол цөөнгүй гарах болсоныг онцгой байдлынхан анхааруулж буй. Мөн автомашины хөдөлгүүр дээр галт шатамгай даавуу, эсгий зэргийг тавьснаас болж ханлуун янданд дулаалга нь ноцож гал авалцдаг байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод приус маркийн автомашин дотор газ дэлбэрч улмаар дэргэдэх машинаа ч мөн шатаасан осол гарчээ. Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, зорчигчдын аюулгүй байдлыг анхаарч байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ