2018 оны 1-р сарын 1-нд дэлхийн хүн ам 7,444 тэрбумд хүрлээ

Манай гарагийн хүн амын тоо нэгдүгээр сарын 1-нд 7 тэрбум 444 сая 443 мянга 881-д хүрлээ. АНУ-ын тооллогын товчооны мэргэжилтнүүд пүрэв гарагт ийм таамаглал дэвшүүлжээ. Манай гарагт 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийнхөөс 78,5 саяар олонхүн аж төрөх болно гэж тэд тараасан мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Хүн амын өсөлт 1,07 хувь болох ажээ. 2018 оны нэгдүгээр сард дэлхийд секунд тутамд 4-өөс илүү хүүхэд мэндлэх болно гэж телевизийн “Россия 24” суваг мэдээлсэн байна.

2050 онд дэлхийн хүн ам 9 тэрбум болно гэсэн таамаглалыгтүрүүнд ньтооллогын товчоо дэвшүүлжбайсан юм.

ХI зууны эхэнд дэлхийд 319 сая, 1900 онд 1,6 тэрбум хүн аж төрж байжээ. 1999 онд 6 тэрбумын босгыг давсан байна.2011 онд манай гарагийн хүн амын тоо 7 тэрбумд хүрчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ