Дэлхийн амьтдын 2017 оны хамгийн инээдэмтэй зургууд

Олон улсын жил тутмын “Comedy Wildlife Awards ” уралдааныг зохион байгуулагчид 2017 онд авсан амьтны ертөнцийн хамгийн хөгжилтэй гэрэл зургуудыг нэрлэжээ. 2017 онд 86 орноос3,5 мянган гэрэл зураг уралдааныг зохион байгуулагчдад ирсэн байна. Онгон байгалийг хадгалж үлдэх шаардлагатайданхаарал хандуулах нь уг уралдааны зорилго юм.Хошин шогч Хью Деннис, британийн телевизийн хөтлөгч Кейти Хамбл нар ялагчдыгтодруулжээ.

Унгарын гэрэл зурагчинТибор Керцийн авсан мөчрөөс унаж байгаа уулийн зураг нэгдүгээр байранд шалгарсан байна.

“Усан дор” гэдэг төрөлд Австралийн Трой Мэйний авсан дургүй нь хүрсэн яст мэлхийн зургийг шилдэгээр шалгаруулсан байна.

“Газарт” гэдэг төрлийн тэргүүн байрандцэцэг тэвэрсэн талын хулганы зургийг авсан Италийн Андреа Зампати оржээ.

“Агаарын” гэсэн төрөлд тэргүүн шагналыгнисч яваа тийрэлтэт нисэх онгоцыг илүүтэй санагдуулсан шувууны нислэгийн зургийг авсан Шотландын Жон Трелфолл хүртжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ