Оюутолгойн хувцасны агуулах шатжээ

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарсан байна. Гал гарсан тухай мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 15:00 цагийн үед иржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус уурхайн төслийн талбайд байрлах хувцасны агуулах шатаж, галыг унтраахаар уурхайн Гал унтраах ангийн баг бүрэлдэхүүн ажиллажээ. Мөн өнгөрсөн даваа гаригт буюу нэгдүгээр сарын 1-ний өглөө холбогдох албадын мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажилласан байна. Галын улмаас хичнээн төгрөгийн хохирол учирсаныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ