Улаанбаатарт 19 хэм хүйтэн

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллээр Улаанбаатар хотод цас орохгүй өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх болон Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 27-32 градус, Алтайн уулархаг нутгаар өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 8-13 градус, бусад нутгаарөдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө 17-22 градус, бусад нутгаар өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар өдөртөө 18-23 градус, бусад нутгаар өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар

Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 10-15 градус, бусад нутгаар өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ