Говь-Алтай аймгийн Цогт сумыг “Алтан гадас” одонгоор шагнав

Говь-Алтай аймгийн Цогт сумыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор шагнажээ. Тус сум нь анх 1924 онд байгуулагдсан түүхийн 93 жилийн хугацаанд хөгжил дэвшил ололт амжилтаар дүүрэн өнгөрүүлсэн аймгийн ууган сумдын нэг бөгөөд долоон багийн 3500 гаруй хүн амтай аж.

Цогт сум мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа төдийгүй улсдаа дээгүүр байрт ордог томоохон сум юм. Мал аж ахуй нь жилээс жилд өсөж хүн амын амьжиргааны чадавх өсөн нэмэгдэж улс эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан явдалд ийнхүү төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

Цогт сумаас хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон алдартан гавьяатнууд төрөн гарсан байдаг. Нутгийн түмэн ахмад үеэ дурсан төрийн дээд алтан гадас одонгоор шагнагдсан амжилтаар 2018 онтойгоо золгож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ