Үйл явдлын хураангуй


08.30
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажил эхэллээ. Бүртгэлийг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.
10.00
- Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлтийн үйл ажиллагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 102 тоотод болно.
11.00
- МҮЭ-ийн холбоо гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдсэнийг эсэргүүцэж,нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭ-ийн холбооны байранд болно.
12.00
- ''Монгол ньюс'' мэдээллийн төвд Оффшор авлигын эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
15.00
- Бүтээлч, судлаач Д.Баярцэцэгийн цувралаар толилуулж буй “МОД III” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ