БНСУ-д 13.500 орчим иргэн "харлажээ"

Өнөөдрийн байдлаарБНСУ-д 46.153 монголчууд байгаа нь өмнөх үеийнхээс хамгийн их болж байна. Үүний 13.500 орчим нь "харлажээ".Эх сурвалжийн өгүүлснээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар ЭСЯ-нд дунджаар 35.000 гаруй визний хүсэлт өгчээ. Эдгээр иргэдийн 11.752 нь БНСУ-д зорчсон байна.

Дашрамд дурдахад хуучин ажилгүй хүнд виз олгодоггүй байсан бол одоо чөлөөтэй болсон байна. Хэрвээ 90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ