Дэрвэгэр жиргэрүү хилээр гаргасан этгээдийг шийтгэжээ


Сэлэнгэ аймгийн Дулаанхайрхан орчмоос өнгөрсөн наймдугаар сарын 10-нд долоон кг дэрвэгэр жиргэрүү түүж БНХАУ-ын хил давуулсан Э-д Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын шүүхээс хоёр жил тэнсэн харгалзах ял оноожээ.
Тодруулбал Э-г шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хориглосон ургамал хилээр гаргасан гэмт хэрэг үйлдэж, байгаль экологид 390000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Улмаар хориглосон бараа улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт нь 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх, байгалийн ургамал хууль бусаар бэлтгэсэн үйлдэлд нь хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Мөн экологид учруулсан 390000 төгрөг болон улсын хилээр гарахдаа унаж явсан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгохоор болжээ.
Дэрвэгэр жиргэрүүг Засгийн газрын 1995 оны наймдугаар сарын 25-ны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтаасан бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр түүх, хилээр гаргахыг хориглосон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ