ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлжээ


Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг авлига авсан хэргээр саатуулагдсан, хуулийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэсэн. Энэ мэдээллийн дараахан Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн сарын 22-нд ажлаас нь чөлөөлжээ. Б.Нарантуяаг Г.Өсөхбаяр аваргын эхнэр гэдгээр Монголчууд таньдаг болсон билээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чуулганы хуралдааны үеэр “Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна. Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа” гэж ярьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ