Баянзүрх товчоо байршлаа өөрчиллөө

БНХАУ-ын Эрээн хот болон зүүн аймгуудын хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх товчоо энэ сарын 08-наас эхлэн Офицеруудын ордоос Амгалан хүрэх замд байрлах Тэнгэр плаза худалдааны төвд ажиллахаар болжээ. Ингэснээр хүлээлгийн өрөөтэй болж зочигчдын тав тухыг илүү хангах аж.

Харин автомашины үзлэг, оношлогооны төв нь хуучин байрандаа үйл ажиллагаа явуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ