''Цагаан сар экспо'' үзэсгэлэн худалдаа болно

10.00

  • Үндэсний үйлдвэрлэгчид болон бөөний худалдаа эрхлэгчдийн анхдагч үнээр худалдаа хийх ''Цагаан сар экспо'' үзэсгэлэн худалдаа ''Мишээл экспо'' төвд нээгдэж, энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

12.00

  • Авто худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Авто худалдааны цогцолборын Маркетингийн албанаас уулзалт зохион байгуулна. Авто цогцолборын Маркетинг, хөрөнгө оруулалт хариуцсан дэд дарга Т.Дүүрэн бусад албаны ажилтнууд оролцож, авто зогсоол түрээслэх талаар болон 2018 оны төлөвлөгөөт ажлуудын талаар бизнесс эрхлэгчидтэй мэдээлэл солилцоно.

12.30

  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн технологитой газар дээр нь очиж танилцана.
  • Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан найман аймгийн есөн суманд түргэн тусламжийн авто машин гардуулж өгнө.

15.00

  • ''Нохой жил” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлт Төв шуудангийн үйлчилгээний “А” зааланд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ