Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэхийг завджээ

Сүхбаатар аймагт Төрийн эрх мэдлийг булаан авах, хурлын бүрэн эрхэд халдах асуудал давтан гарсан бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл одоогоор үүсээд байна.

Аймгийн ИТХ нь хуульд зааснаар 50-аас дээш хувийн ирцтэй хуралдаж шийдвэр гаргах ёстой байтал 2017 оны 02-р сарын 16-ны өдөр аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг дангаараа буюу 48 хувийн ирцтэйгээр хуралдсан байдаг. Тэндээс гаргасан шийдвэрүүдийг Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12-р сарын 04-ны өдрийн 123/ШШ2017/0039 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож хууль бус гэдгийг эцэслэн тогтоосон.

Хууль хяналтын байгууллага ийнхүү тогтоосоор байтал МАН-ын бүлэг “амташсан хэрээ 13 дахина” гэгчээр мөн оныхоо 12 сарын 16-нд хууль бус гэдгийг мэдсээр байж дахин 16 хүний бүрэлдэхүүнтэй буюу 48 хувийн ирцтэйгээр хуралдан, хууль бус шийдвэрүүдийг гаргасан талаар тус аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл шинэ оны өмнөхөн хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдсэн.

Тухайлбал, Үндсэн хууль, ЗЗНДНТУТ хууль, бусад холбогдох хууль, дүрэм журмуудыг зөрчин ИТХ-ын даргыг намаасаа хууль бусаар сонгохыг оролдсон нь хурлын бүрэн эрхийг илт зөрчсөн үйлдэл болжээ.

Хууль бус үйлдлүүд нь үүгээр зогсоогүй бөгөөд дээрээ МАН-ын 65 бүлэгтэй гэдэгтээ дулдуйдан “Үндэсний шуудан” сонины 2017.12.27-ны өдрийн дугаарт нэр нь үл мэдэгдэх хүн Сүхбаатар аймгийн ИТХ-ын тамга алга болсон тул хүчингүй болсон гэсэн зар өгч, нийтлүүлжээ. Энэ зар нь ямар ч регистр дугааргүй, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй талаар холбогдох байгууллагууд мэдэгдсэн байна.

Мөн З.Энхтөр нь Улсын бүртгэлийн дарга, байцаагч нарыг хурлын тамга нь алга болсон тухай хуурамч тодорхойлолт гаргаж өг хэмээн шахалт үзүүлж удаа дараа дарамталж байсныг баримтаар нотлох боломжтой гэдгээ АИТХ дахь АН-ын бүлгээс илэрхийллээ.

Хууль бус Засаг дарга З.Энхтөр нь өөрийн биеэр Хурлын тамга хийлгэхийг завдан улайран хөөцөлдөж байгаа бөгөөд энэ бүхэн Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдсан үйлдэл, зохион байгуулалттай гэмт хэрэг мөн гэж үзэж байгаа бөгөөд холбогдох бүх шатны байгууллагуудад хандсан гэдгээ мөн мэдэгдсэн юм.

Д.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ