Газрын албатай холбоотой санал, гомдлыг энэ сарын 18-ныг хүртэл авна

Нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авч, эдгээр санал гомдолд үндэслэн Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргасан.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэд, оршин суугчид та 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон салбаруудад хандан газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын албаны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ гаргах боломжтой.

Таны ирүүлсэн санал гомдол үндэслэн Газрын албаны асуудлаар нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 34 мин