Өвөрхангай аймгийн нутгаас танкны сум олджээ


Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн нутгаас их бууны сум олдсон тухай дуудлага өчигдөр/01.04-ний 16:03 цагт/ онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн зургаан алба хаагч ажиллаж тэсрүүлэгчгүй танкны сум байсныг газар дээр нь устгаж булсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ