Орон нутгийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин өглөө

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр зудын нэн их эрсдэлтэй байгаа Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төв, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ЭМТ, Дундговь аймгийн Сайн цагаан сумын ЭМТ, Дорнод аймгийн Халхгол сумын ЭМТ, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЭМТ, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЭМТ, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

mashin

mashin

СЭТГЭГДЭЛ БИЧИХ