Ким Чен Ун Өмнөдтэй харилцаагаа сайжруулахаар шийджээ


БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус орны оршин суугчдад хандаж хэлэхдээ, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах бүхий л шаардлагатай нөхцөл бүрдүүлэх захирамж өгчээ.Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн уламжилсныг иш татан ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна.
“Манай орон бие даан нэгдэх үйлс хэрэгт ахиц гаргах боломж олгох бодлого тууштай баримтлах шаардлагатайг төрийн тэргүүн нарийн тодорхойллоо. Өнгөрсөн үеийг ухаж төнхөж, Өмнөдтэй харилцах өвөрмөц онцлог гэгчийг эргэн дурсах хэрэггүй. Ингэхийн оронд Умард, Өмнөдийн харилцааг сайжруулах хэрэгтэй” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн тайлбарт өгүүлжээ.
Солонгосын хойгт түгшүүртэй байдал шатлан өргөжиж буйг зогсоохын тулд солонгосын ард түмний хүч чармайлтыг нэгтгэх цаг ирлээгэж уг материалд дурдсан байна. “Энэ нь Солонгосын хоорондын харилцааг хэвийн болгох төдийгүй, үндэсний эвлэрэл тогтоож, тэднийг сайн дураар нэгтгэх хэрэгтэйг хэлж байгаа юм” гэж тус агентлаг цохон заажээ.
“Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах шаардлагатай тухай мэдэгдэж байдаг хэдий ч, нөгөө талынэлдэв зохисгүй тайлбар, түүнчилэн хуулийн болон улс төрийн шалтгаан байгаа нь Умард, Өмнөдийн хүн ардын хооронд хэлхээ холбоо тогтоож, хамтран ажиллахад саад болж байна” гэжтайлбарынтөгсгөлд дурджээ.
Ким Чен Ун Пханмунжомын цэрэггүй бүсийн тусгай холбоог сэргээх замаар Өмнөд Солонгостой хэлэлцээ хийж эхлэхийг нэгдүгээр сарын 3-нд тушаасан юм.Түүнчлэн Умардын талӨмнөд Солонгост болох өвлийн олимпийн наадамд БНАСАУ-ын шигшээ баг оролцох талаар хэлэлцээ хийж эхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь Ким Чен Уны шийдвэрт багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамд үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ