Цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын нээлттэй зөвлөгөөн болно

Цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд маргаашнаас эхлэн "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-БОЛОВСРОЛ" уриан дор зөвлөлдөх гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөн маргааш эхэлж, хоёр өдөр үргэлжлэх юм.

Ерөнхий сайдын энэхүү санаачилгын хүрээнд ЕБС-ийнхан 2018.01.15-20-ныг дуустал, их, дээд сургуулийнхан 25-26-ны өдрүүдэд зөвлөлдөх юм байна. Сурагчдын амралт эхэлсэн энэ үед боловсролын салбарынхан нэгэн дор чуулж, салбарынхаа алдаа, оноог өргөн хүрээнд хэлэлцэж, тогтолцоогоо бүхэлд нь шүүн тунгааж буй нь сайшаалтай юм.
СӨБ-ийн зөвлөгөөн 2018.01.08-нд "Корпорэйт Конвеншн центер"-т 09.00 цагт эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ