ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ

09.00

  • Их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд 'Тогтвортой хөгжил-боловсрол' уриан дор зөвлөлдөнө. Зөвлөгөөн 'Корпорэйт Конвеншн центер'-т болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөний үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгтэй холбоотой бүхий л асуудлаар өргөн хүрээнд мэдээлэл солилцоно. Дараа нь ЕБС-ийнхны зөвлөгөөн 2018.01.15-20-ныг дуустал, их, дээд сургуулийнх 25-26-ны өдрүүдэд үргэлжилнэ.

11.00

  • ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ. Агентлагийн 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах хэвлэлийн бага хурал Засгийн газрын XI байрны 905 тоот хурлын танхимд болно.

12.00

  • СТӨ-нд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуудаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

#16a085; font-family: Tahoma, Geneva, sans-serif;">#16a085; font-family: Tahoma, Geneva, sans-serif;">

СЭТГЭГДЭЛ БИЧИХ