Зөвийг дадал болгоцгооё


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонхог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр Тамгын газрын байрандаа болон хорооддоо хог ангилан ялгах савыг байрлууллаа. Хог хаягдлыгдахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагаан лаазны хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг.
Тиймээс манай хамт олон ангилан ялгасан хог хаягдлынхаа хуванцар савыг түүгээр амьдралаа залгуулдаг хүмүүст, цаасаа ариун цэврийн цаасны үйлдвэрт өгөхөөр боллоо. Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын ажил хөнгөрч, тээвэрлэлтийн давтамж ч буурна гэж харж байна.
Мөн цаашид хог хаягдлыг анхан шатанд нь ангилж сурах дадал хэвшлийг олгохзорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад сонирхолтой байдлаар сургалт явуулах юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ