АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр 111 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ


Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байсан ч өнгөрсөн 12 дугаар сард шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гарган, гадуур шалгаж буй.
Мөрдөн байцаалтын явцад Д.Батбаярын хахууль авсан өөр хэрэг илэрчээ. Тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байна.
Түүнийг нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа билээ. Ингэхдээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж, бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ